Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас хууль тогтоомж болон аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг 2026 оны есдүгээр сарын 21-нд зарлаж, төслийн саналыг 2026 оны аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл хүлээн авчээ.
Тус сонгон шалгаруулалтыг Баян-Өндөр сумын Найрамдал багийн 49–53 дугаар гудамжны нутаг дэвсгэрт дөрвөн багцаар хуваан зарласан бөгөөд үүнд 0.8 га, 1.1 га, 1.6 га болон 1.5 га бүхий талбайнууд багтсан байна.
Санал хүлээн авах хугацаанд 1.1 га талбай бүхий ГХДТ-2026/02 багцад орон нутгийн нэг аж ахуйн нэгж баримт бичиг худалдан авч, төсөл хэрэгжүүлэх саналаа ирүүлсэн бол үлдсэн гурван багцад санал ирээгүй байна.