Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгааг сэрэмжлүүлэв
Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны жижиг, дунд голуудад мөсөн бүрхүүл тогтож, томоохон голуудад зайр гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Мөсний даац бүрэн бэхжээгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.



