Гурвансайхан сумын зам дагуух шонгуудад цацруулагч тууз наалаа
Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвийн зам дагуух гэрлийн болон анхааруулах шонгуудад болзошгүй эрсдэлээс сэргийлж цацруулагч тууз наажээ. Уг ажилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлаас 180 мянган төгрөг зарцуулсан байна.



