Оройн 17:30 цагийн үед Зэжянь мужийн Юхуань хотыг 150 км/цаг хурдтай хар салхи дайрснаас хойш нэг цаг орчмын дараа Вэньжоу хот бас өртсөнийг тус улсын цаг уурын байгууллага мэдээлсэн байна. Хар салхи бүс нутгийн тээврийн урсгалыг бүхэлд нь зогсоосноос зөвхөн Шанхай хотод 1,400 нислэг цуцлагджээ. Долфин хар салхины улмаас сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
/Reuters/ Хятадын нутгийг дайран өнгөрч буй хамгийн хүчтэй халуун орны Долфин хар салхи ням гаригт тус улсын зүүн эрэгт хүрч, ширүүн бороо, хүчтэй салхи дэгдсэн тул үер болон хөрсний гулгалт болж магадгүйг анхааруулжээ. Энэхүү хар шуурга Японы өмнөд нутгийн Окинава мужийг дайрах үед зургаан хүн гэмтэж, 50 мянга гаруй барилга байгууламжийн цахилгаан тасарсан байна. Долфин хар салхи ням гаригийн 17:30 цагийн орчимд зүүн Жөжян мужийн Юхуань хотод хүрсэн тухай Хятадын цаг уурын алба мэдээлжээ.