Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны газраас нягтлан бодогч бөгөөд архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтыг зарлажээ. Уг албан тушаалтан нь санхүүгийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж хяналт тавих, албан хэрэг хөтлөлт болон архивын баримт материалыг хамгаалах чиг үүргийг гүйцэтгэх юм. Горилогч нь эрх зүй, нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засаг зэрэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагатай бөгөөд материалыг 2026 оны аравдугаар сарын 21-ний 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
Үүний зэрэгцээ Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас мэдээлснээр Шадар сайдын Ажлын албаны нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид худалдан авах ажиллагааны ажилтан болон жолоочийн нээлттэй ажлын байр зарлагджээ. Худалдан авах ажиллагааны ажилтанд горилогчид өргөдөл болон анкетыг англи хэл дээр, Азийн хөгжлийн банкны форматын дагуу бэлтгэж ирүүлэх шаардлага тавьсан байна. Тус ажлын байруудад өрсөлдөх иргэдийн материалыг 2026 оны аравдугаар сарын 26-ны 17:30 цаг хүртэл цахим шуудангаар хүлээн авахаар товложээ.