Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор намрын мод тариалалтын ажил орон нутгуудад өрнөж байна. Энэ хүрээнд аймаг, хотуудын төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд мод тарих үйл ажиллагаанд оролцож байна.
Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс гадна талбайдаа буйлс, өрөл, голт бор, тэхийн шээг, нарс, монос, хайлаас, жигд, шинэс зэрэг нийт 450 ширхэг мод тарьжээ.
Мөн Дундговь аймагт зохион байгуулсан «Намрын мод тарих өдөр» арга хэмжээний үеэр 15 төрийн байгууллагын 250 албан хаагч 299 ширхэг хайлаас, сухай суулгасан бол Өмнөговь аймаг болон Эрдэнэт хотын байгууллагууд мөн тус хөдөлгөөнд нэгдэн мод тариад байна.