Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн сонсогч, суралцагчдын дунд зохион байгуулсан "Намрын спартакиад" 10 дугаар сарын 28-ны өдөр тус сургуулийн спорт-албаны дадлага, сургалтын байгууламжид боллоо. Тэмцээнд 700 гаруй сонсогч, суралцагч хөнгөн атлетикийн 9 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ шалгаруулсан байна.
Ойрын зайн эрэгтэй 100 метрийн гүйлтэд Онцгой байдлын сургуулийн 612 дугаар дамжааны сонсогч А.Болд-Эрдэнэ, эмэгтэй 100 метрийн зайд Хууль зүйн сургуулийн 211 дүгээр дамжааны суралцагч А.Сарангэрэлт нар тэргүүн байр эзэллээ. Мөн 400 метрийн зайд Хилийн албаны сургуулийн сонсогч Б.Баянсан, С.Хонгорзул нар тус тус тэргүүлсэн юм.
Түүнчлэн дундын болон холын зайн гүйлт, бөөрөнцөг түлхэлт, уртын харайлт, туухай өргөлтийн төрөлд шилдэг тамирчид шалгаран өргөмжлөгдлөө.