Дотоод хэргийн их сургууль болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 10 дугаар сарын 13-ны өдөр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Б.Должинсүрэн уригдан оролцож, Эрх зүй хөтөлбөрийн нэгдүгээр дамжааны суралцагчдад хичээл заасан байна.
Сургалтаар “Улсын бүртгэлийн мэдээллийг хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах нь: эрх зүйн үндэслэл, практик хэрэглээ” сэдвээр улсын бүртгэлийн мэдээлэл авах, ашиглах журам, практикт анхаарах асуудал болон мэдээллийн нууцлал, хамгаалалтыг танилцууллаа. Мөн холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг мэргэжлийн үйл ажиллагаанд зөв хэрэглэх талаар суралцагчдын асуултад хариулав.
Энэхүү сургалт нь эрх зүйч мэргэжлээр суралцаж буй залуусын онолын мэдлэгийг бататгаж, улсын бүртгэлийн мэдээллийг хуульд нийцүүлэн ашиглах чадвар төлөвшүүлэх зорилготой юм.