Д.Нацагдоржийн Японд суралцахыг хүссэн түүхэн өргөдлийг танилцуулав
Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний 1926 онд Япон улсад суралцахаар гаргаж байсан өргөдлийн эх баримтыг Архивын ерөнхий газраас танилцууллаа.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээИх зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан түүний 1926 онд Япон улсад суралцахаар гаргаж байсан өргөдлийн эх баримтыг Архивын ерөнхий газраас танилцууллаа.

Их зохиолч Д.Нацагдорж шинэ цагийн эрдэм боловсрол эзэмшиж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1926 оны 8 дугаар сард гэргий Д.Пагамдуламын хамт Япон улсын Токио хотноо суралцах өргөдлийг Ардыг гэгээрүүлэх яаманд гаргаж байжээ. Гэвч тухайн үед тус улсад суралцуулах асуудал шийдэгдээгүй тул 1928 онд шийдвэр гарч, тэднийг Герман улс руу суралцуулахаар илгээсэн байна. Монгол, Японы соёлын харилцааны түүхэнд холбогдох энэхүү өргөдлийн эх баримт одоо Монгол Улсын Үндэсний төв архивд хадгалагдаж байна.
Товчхон
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Архивын ерөнхий газар
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Үргэлжлүүлэн унших
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web