Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2026 оны А/317 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх эрхийн цахим дахин дуудлага худалдааг зарлажээ. Уг дуудлага худалдаа нь 2026 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл цахим системээр үргэлжлэх хуваарьтай байна.
Энэхүү үйл ажиллагааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчтой Монгол Улсын Газрын тухай хууль болон холбогдох журмын дагуу гэрээ байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг mle.mn цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагаа эхлэхээс ажлын таван өдрийн өмнөөс хүлээн авч, өмнөх өдрийн 15:00 цагт бүртгэлийг автоматаар хаах юм.