Монголын театрын музей “Сүрэг чоно” жүжгийн түүхэн гэрэл зургийг танилцууллаа
Монголын театрын музей сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрийн дээжсээс 1938 оны “Сүрэг чоно” жүжгийн хар, цагаан гэрэл зургийг дэлгэн танилцуулав. Уг жүжиг нь зохиолч Д.Намдагийн анхны бүтээлүүдийн нэг юм.





