"Монгол бахархал-Бүтээлч сар" аяны хүрээнд орон нутгийн соёлын төвүүд болон холбогдох байгууллагууд түүхэн хүмүүсийн алдар гавьяаг олон нийтэд таниулах ажлыг өрнүүлж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумын соёлын төвөөс БНМАУ-ын начин Б.Бордухын намтар, түүхийг танилцуулсан байна.
Мөн Хэнтий, Дорноговь, Говь-Алтай, Хөвсгөл, Завхан, Булган, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг аймагт соёл, урлагийн арга хэмжээ, гэрэл зургийн үзэсгэлэн, яруу найргийн наадам зохион байгуулжээ. Эдгээр үйл ажиллагаа нь хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний ухамсрыг төлөвшүүлэх, соёлын өвийг өвлүүлэн түгээх зорилготой юм.