Монгол Дагуурын дархан цаазат газар нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд багтахаас гадна олон улсын түвшинд онцгой ач холбогдолтойд тооцогддог. Тус бүс нутаг нь Шувуудад чухал газар болон Зүүн хойд Азийн Тогоруу хамгааллын сүлжээний шалгуурыг бүрэн хангасан байна.
Мөн ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газар, Дэлхийн байгалийн өвөөр бүртгэгдсэн бөгөөд Олон улсын Дагуурын дархан цаазат газарт хамаардаг юм.
Түүнчлэн олон улсын ус намгархаг газрын Рамсарын конвенц болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 экобүс нутгийн жагсаалтад багтсан үнэт өв бүхий газар нутаг болохыг хамгаалалтын захиргаанаас онцолжээ.