Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр Замын-Үүдийн авто замын боомт түр хаана
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан 2026 оны 11 дүгээр сарын 26-нд Замын-Үүдийн авто замын хилийн боомтын хөдөлгөөнийг түр зогсоохоор боллоо. Харин тус боомтын импортын гаалийн хяналтын бүсүүд 09:00-20:00 цагийн хооронд хэвийн ажиллаж, чөлөөт бүс амарна.






