Монополын эсрэг газрын шинээр томилогдсон албан хаагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр танхимаар зохион байгууллаа. Энэхүү сургалт нь ажилтнуудыг байгууллагын үйл ажиллагаа, эрхлэх асуудлын хүрээтэй танилцуулах зорилготой байв.
Сургалтын үеэр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн үндсэн зохицуулалт, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, практик хэрэглээний талаар мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө хүргэлээ.
Тус арга хэмжээг Захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Тэрбиш, Зах зээл судалгааны газрын дарга Б.Мөнхханд нар удирдан явуулж, шинэ албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэн, албан үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжил, арга зүйн мэдээллээр хангасан байна.