Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын Налайх дүүргийн аварга шалгаруулах XV дахь удаагийн тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 29-ний 10:00 цагт дүүргийн Спортын хороонд болохоор товлогджээ.
Тэмцээнд Налайх дүүргийн харьяат, 25-аас дээш насны, шатрын спортын цолгүй иргэд оролцох боломжтой. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд дотоод чансааны рейтинг нь эрэгтэй 2000, эмэгтэй 1800-аас хэтрээгүй байх шаардлагыг тавьж байна.
Шагналын сангийн хувьд тэргүүн байрт 500 мянга, хоёрдугаар байрт 300 мянга, гутгаар байрт 200 мянга, тусгай байрт 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. Тэмцээний зохион байгуулалтын мэдээллийг дүүргийн Спортын хорооноос авах боломжтой байна.