Хөвсгөлд ДҮДҮ машины аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулсан ДҮДҮ машины аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 90 гаруй машин уралдлаа.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулсан ДҮДҮ машины аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 90 гаруй машин уралдлаа.

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдийн дунд "ДҮДҮ" машины аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг Тосонцэнгэл сумын ЕБС зохион байгууллаа. Тэмцээнд Хатгал, Их-Уул, Мөрөн, Титэм, Гурван-Эрдэнэ, Авьяас зэрэг сургуулийн 90 гаруй Дүдү машин оролцож, хурд хүч болон загвар хийцээ сорьсон байна. Уралдааныг насны гурван ангиллаар явуулснаас багийн дүнгээр зохион байгуулагч Тосонцэнгэл сумын ЕБС-ийн тамирчид тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээнийг С.Нанзад агсны үр хүүхэд, гэр бүл ивээн тэтгэж дэмжжээ.
Товчхон
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургууль
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Үргэлжлүүлэн унших




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web