Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарх сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг, Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа, Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Соёл-Эрдэнэ нар удирдан явууллаа.
Энэхүү сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон холбогдох сангийн хуулиудын нэмэлт, өөрчлөлт, байгууллагын цахимжилт, төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх сэдвийг хөндсөн байна. Түүнчлэн MNS 7068:2025 стандартын хэрэгжилт болон архив, албан хэрэг хөтлөлтийн шаардлагын талаар мэдээлэл хүргэжээ.
Сургалтад Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын газрын 5, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 13 албан хаагч бүрэн хамрагдаж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ.