Увс аймгийн аварга шалгаруулах дартсын тэмцээн 2026 оны арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд тамирчид сонирхогч болон насанд хүрэгчдийн ангилал, дан болон холимог хос, багийн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.
Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Н.Найманжин, эмэгтэйчүүдийн ангилалд О.Гантуяа нар тэргүүн байр эзэллээ. Мөн сонирхогч эрэгтэй төрөлд Ц.Машбат, сонирхогч эмэгтэй төрөлд Пүрэв-Эрдэнэ нар тус тус тэргүүлсэн байна.
Хосын төрөлд дан эрэгтэйд Н.Найманжин, М.Мөнхбаяр, дан эмэгтэйд А.Оюунтүлхүүр, Ц.Дуламсүрэн, холимог хосод Б.Балжинням, О.Гантуяа нар нэгдүгээр байр эзэлсэн бол багийн төрөлд С.Энхтайван, У.Эгшиглэн, А.Эрхэмбаяр нарын бүрэлдэхүүн түрүүлжээ.