Монголын хөлбөмбөгийн холбоо, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран 21 аймаг, 9 дүүргийн сурагчдын дунд “Мөрөөдлийн гоол-2026” тэмцээний улсын аваргын шатыг зохион байгууллаа.
Тэмцээнд Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 6д ангийн сурагч ихрүүд болох Г.Орхонтуяа, Г.Ононтуяа нар багаараа амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Г.Орхонтуяа шилдэг довтлогчоор шалгарчээ.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн тамирчид амжилттай наадаж, U15 насны охидын баг алтан медаль хүртэн улсын аварга болсон бол тус сургуулийн U15 насны хөвгүүдийн баг мөнгөн медаль, U13 насны хөвгүүдийн баг шагналт байр эзэлсэн байна.