Увс аймаг үл хөдлөх хөрөнгийн татварын хувь хэмжээг шинэчлэхээр санал авч байна
Увс аймгийн ИТХ-ын хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал, хүсэлт хүлээн авч эхэллээ.




