Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр тус сургуулийн “Соёмбот” танхимд боллоо. Их сургуулийн захирлын А/521 дүгээр тушаалаар батлагдсан шинэ бүрэлдэхүүн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээл, судалгааны сэдэв болон эрдэм шинжилгээний зөвлөхийг нэр дэвшүүлэх асуудлуудыг хэлэлцсэн байна.
Хуралдаанаар Эрдэм шинжилгээ, инновацын газрын Судалгааны арга зүйч-багш, доктор (Ph.D), профессор Ч.Нямсүрэнгийн “Гэмт хэргийн виктимологийн үндсэн асуудал” сэдэвт шинжлэх ухааны докторын зэрэг горилсон судалгааны бүтээлийг хэлэлцлээ.
Мөн их сургуулийн хүндэт профессор, доктор (Ph.D), профессор Т.Оюунчимэгийн шинжлэх ухааны докторын зэрэг горилох судалгааны сэдэв болон эрдэм шинжилгээний зөвлөхийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.