Умард Солонгос зүүн эргийн Вонсан орчмоос тэнгисийн зүг ойрын тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээллээ. Пуужингууд ойролцоогоор 250 километр зайд ниссэний дараа тэнгисийн усанд унасан байна.
Энэхүү харвалт нь АНУ, Өмнөд Солонгос болон Японы хамтарсан «Freedom Edge» нэртэй таван өдрийн сургуулилалт өндөрлөснөөс нэг өдрийн дараа боллоо. Пхеньяны зүгээс уг цэргийн сургуулилалтыг эрс шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа өмнө нь анхааруулаад байсан юм.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн харвалтаа зогсоохыг шаардсан байна. Харин АНУ-ын Номхон далайн командлал эдгээр харвалт нь холбоотнууд болон өөрийн нутаг дэвсгэрт шууд аюул учруулаагүйг мэдэгдлээ.