Хил судлалын шинжлэх ухааны хөгжлийн асуудлаар эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Н.Наранжамц, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор А.Муратхан, доктор, профессор Ц.Ганболд тэргүүтэй эрдэмтэд оролцсон байна.
Уулзалтаар “Хил судлал”-ын шинжлэх ухааны түүхэн уламжлал, өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлогын талаар ярилцаж, тус салбарыг бодлогын түвшинд хөгжүүлэх асуудлыг хөндлөө. Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхээр болжээ.