Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачдаас санал авч байна. Ингэснээр олон нийт хуулийн төсөлд саналаа нээлттэй өгөх боломж бүрдэж байна.
Уг хуулийн төслийн зорилго нь үйлдвэрлэгч, импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлж, бүтээгдэхүүн, сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлын хэмжээг бууруулахад оршиж байна. Мөн эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөжээ.
Үүнээс гадна хог хаягдлын менежментийн санхүүжилтийн тогтвортой механизмыг бүрдүүлэхээр зорьж байгаа бөгөөд иргэдийг хогоо ангилах, нэг удаагийн хуванцраас татгалзаж, хуванцрын хэрэглээгээ багасгахыг уриалж байна.