Хууль сахиулах болон дотоод хэргийн салбарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, практикт хэрэглэгдэж буй маргаантай, зөрүүтэй нэр томьёоны утга, агуулга, хэрэглээний онцлогийг судалж, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эрдэмтэн багш, судлаачдын дунд зохион байгуулсан “Хууль сахиулах болон дотоод хэргийн салбарын нэр томьёоны хэрэглээ: маргаантай асуудал” сэдэвт уг хэлэлцүүлэг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн Генерал танхимд болсон байна.
Хэлэлцүүлэгт тус их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын удирдлага, тэргүүлэх судлаачид болон эрдэмтэн, багш, алба хаагчид оролцож, салбарын нэр томьёоны тулгамдсан асуудлаар санал солилцжээ.