Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Хууль сахиулах салбарын удирдлага: Шинэчлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурал нь 2016 оноос тус академийн хүрээнд зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өдгөө улсын хэмжээний арга хэмжээ болон өргөжөөд байна.
Энэ удаагийн хуралд Үндэсний тагнуулын их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Удирдлагын академи, Дотоод хэргийн их сургууль зэрэг их дээд сургуулиуд болон ЦЕГ, ХХЕГ, ШШЕГ, ТЕГ, ГЕГ-ын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, магистр, докторантууд оролцлоо.
Хэлэлцүүлгээр хариуцлагатай удирдлага, байгууллагын үр ашиг, хилийн албаны инновацын хөгжил, хууль сахиулах ажиллагаан дахь хиймэл оюун ухаан, дижитал шилжилт болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн зохион байгуулалт зэрэг өргөн хүрээний сэдвийг хөндөж, гарц шийдлийг эрэлхийлжээ.