Азийн сангаас санаачлан хэрэгжүүлж буй “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, мэргэжилтнүүд болон Экологийн цагдаагийн албаны мөрдөгчдийг чадавхжуулах гурван өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтаар шинжээч, мөрдөгчид нотлох баримтыг хадгалж хамгаалах, хиймэл дагуулын мэдээ ашиглах, агаарын чанарын шүүх шинжилгээний арга болон газрын доорх ус, хөрсний бохирдлыг үнэлэх зэрэг чиглэлээр мэдлэгээ дээшлүүлсэн байна. Түүнчлэн харь ургамлын зүйлийг тодорхойлох, генетикийн аргаар зүйл тогтоох олон улсын арга барилтай танилцжээ.
Сургалтын хаалтын арга хэмжээнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр оролцож, амжилттай суралцсан шинжээч, алба хаагчдад гэрчилгээ гардуулан цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.