Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар “Эрсдэлгүй Өвөрхангай” аппликейшнээр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх, зөрчил дутагдлыг арилгуулах ажлын хэсэг байгуулагдсан юм.
Тус ажлын хэсэг хуралдаж, иргэдээс ирүүлсэн мэдээлэл болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж тодруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.
Мөн хурлын шийдвэрийн дагуу илэрсэн зөрчил дутагдлыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар арилгуулах бөгөөд шийдвэрлэлтийн явцад ажлын хэсгээс хяналт тавьж ажиллахаар болсон байна.