Японы Токио хоттой зэргэлдээ орших Ибараки мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Цаг уурын агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт ойролцоогоор 70 километрийн гүнд байжээ.
Чичирхийлэл 20 орчим секунд үргэлжилсэн бөгөөд Японы долоон шатлалт эрчмийн хуваариар тавдугаар зэрэгт хүрсэн байна. Энэ нь Ибараки, Сайтама, Чиба муж болон Токио хотын зарим дүүрэгт хүчтэй мэдрэгдсэн байна.
Одоогоор газар хөдлөлтийн улмаас ноцтой эвдрэл сүйтгэл гарсан, хүний амь нас хохирсон болон бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй байна.