Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын цахим бүртгэл орон даяар эхэлж, 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр боллоо. Шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг бөгөөд шалгуулагчид хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлэх шаардлагатай.






