Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 10/08 дугаар тогтоолоор баталсан жагсаалтын дагуу 10,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэхүү бүтээн байгуулалт нь олон улсын болон үндэсний спорт, соёлын стандартад нийцсэн, дөрвөн улирлын турш ашиглах зориулалттай байх юм.
Төсөл хэрэгжсэнээр Үндэсний их баяр наадам, хөлбөмбөгийн тэмцээн, спорт, соёлын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулж, тамирчдын бэлтгэл сургуулилтыг дэмжихээс гадна орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Уг төсөлд хамтран ажиллах сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хамтын ажиллагааны саналаа 2026 оны арванхоёрдугаар сарын 4-ний дотор аймгийн Төслийн нэгдсэн удирдлагын газарт ирүүлэх боломжтой байна.