Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын үе шат 2026 оны 11 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургуулийн 176, сургуулийн өмнөх боловсролын 80 багш, удирдах ажилтан хамрагдсан байна.
Тус сургалт нь нийт танхимын 16 цаг, ажлын байран дээрх цахим 30 цаг болон дүгнэлтийн 8 цагийн хэлэлцүүлгээс бүрдэж байгаа бөгөөд эдгээрийг бүрэн дүүргэсэн оролцогчдод батламж олгоно.
Сургалтын үндсэн агуулга нь XXI зууны багшийн мэдлэг, чадварын хүрээнд агуулгын, арга зүйн болон технологийн ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд чиглэжээ.