Банкны төлбөр барагдуулах газар 15 хоногт 3.1 тэрбум төгрөгийг шилжүүлжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас 2026 оны 10 дугаар сарын 16-наас 31-ний хооронд 3.1 тэрбум гаруй төгрөгийг төлбөр авагч банкуудад олгожээ. Уг төлбөрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нийт 764 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.




