Олон улсын аялал жуулчлалын “ITM” үзэсгэлэн 27 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ аравдугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд болно.
Тус үзэсгэлэнд Баянхонгор аймгаас зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцохоор болжээ. Тухайлбал, “Оюу Номин Хайрхан кэмп”, “Мазаалай Номадик Тур”, “Munkh Hotel”, “MB Hotel”, “Ulziit Hill Palace Hotel”, “Хатан Шижир”, “Арвай Hotel” болон “Бөөн Цагаан Нуур” жуулчны бааз зэрэг аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэнэ.
Баянхонгор аймгийн төлөөлөгчид үзэсгэлэнгийн 100, 101 дүгээр павильонд байрлан нутгийнхаа аяллын маршрут, үйлчилгээг сурталчилж, шинэ түншлэл тогтоохоор зорьж байна.