Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч байгууллагууд 60 гаруй төрлийн мэдээллийг байнга нээлттэй байлгах үүрэгтэй байдаг. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар өөрийн чиг үүргийн дагуу үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв санхүү, худалдан авах ажиллагаа болон үйлчилгээний талаарх 30 гаруй төрлийн мэдээллийг ил тод тайлагнаж байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хуульд заасан 87 шалгуур үзүүлэлтийн дагуу төрийн байгууллагуудын мэдээллийн нээлттэй байдлын бодит хэрэгжилтийг шалгаж үнэлдэг. Энэхүү үнэлгээгээр тус газар Шилэн мэдээллийн сангийн нээлттэй мэдээллийн ил тод байдлын үзүүлэлтээр 98 хувийн үнэлгээ авчээ.
Иргэд Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох нээлттэй мэдээллийг тус байгууллагын албан ёсны цахим хуудас болон төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсаар дамжуулан авах боломжтой юм.