Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намрын мод тарих аянд нэгдлээ.
Энэхүү ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын Түргэний аманд байрлах цэцэрлэгт хүрээлэнд нийт 2,300 ширхэг мод тарьсан байна. Суулгацад улиас, хайлаас, монос зэрэг мод багтсан бөгөөд ажилд тус газрын 60 орчим албан хаагч оролцжээ.
Тус арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг хангах зорилготой юм.