Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн болон Гадаадын иргэн, харьяатын газрын хамтарсан уулзалт 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр боллоо. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх, холбогдох нэгжийн удирдлагууд, ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал О.Машбат болон эрдэмтэн судлаачид оролцсон байна.
Энэ үеэр хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэн хэлэлцэж, цаашид хамтран гүйцэтгэх судалгааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Мөн Гадаадын иргэн, харьяатын газрын чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагааг олон улсын жишигтэй харьцуулан судлахаар тогтов. Үүний хүрээнд гадаад орнуудын ижил төстэй байгууллагуудын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн цогц судалгааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.