Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаярын санаачилгаар төрийн албан хаагчдын дунд гурав дахь жилдээ зохион байгуулсан "Логик ба нотолгоо-3" парламентын мэтгэлцээний тэмцээний шилдгүүд 2026 оны 11 дүгээр сарын 23-нд шагналаа гардан авлаа. Энэ удаагийн тэмцээнд 13 байгууллагын нийт 40 гаруй албан хаагч оролцсон юм.
Тэмцээний гутгаар байрыг “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуулийн Б.Цэрэнханд, Б.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй "Цэгц-2" баг эзэлжээ. Харин тусгай байрт Г.Сэргэлэнчимэг, П.Батмөнх нарын оролцсон "Цэгц-1" баг шалгарсан байна.
Мөн "Цэгц-1" багийн гишүүн Г.Сэргэлэнчимэг тэмцээний "Шилдэг илтгэгч"-ээр тодорчээ.