Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан боллоо. Тус хуралдаанд Зөвлөлийн 6 гишүүн оролцож, сумын ИТХ-ын дарга Б.Идэрзаяа удирдан явуулсан байна.
Хуралдаанаар 2026 оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаанд өргөн мэдүүлэх хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын танилцуулга, аюулгүй нөөц бүрдүүлэлт, бэлчээр ашиглалтын журмыг шинэчлэх, мал үржлийн ажлын стратеги төлөвлөгөө батлах, 2026 оны төсвийн тодотгол болон ЗДТГ-ын машин техникийг орон нутгийн өмчит компанид өмчлүүлэх зэрэг асуудлууд багтсан байна.
Түүнчлэн "Нээлттэй Хурал - Хороодын танхим" ажлыг 2026 оны аравдугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэв. Энэ хүрээнд тус сумын ИТХ-ын 4 хорооны 21 төлөөлөгч хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авахаар болжээ.