УИХ-ын чуулганы 2026 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажил олгогч, даатгуулагч, иргэдэд сурталчлан таниулах зорилготой “Сургагч багш” бэлтгэх сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна.
Сургалтыг тус газрын дарга Б.Батжаргал нээж, хуулийн шинэчлэлийг олон нийтэд хүргэхэд сургагч багш нарын бэлтгэл, оролцоо чухал болохыг онцлов. Тус сургалтад 2026 оны есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудыг хамруулж байгаа бөгөөд есдүгээр сарын 14-ний өдөр хамтран ажиллагч байгууллагуудын төлөөллийг хамруулахаар төлөвлөжээ.
Энэхүү сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй албан хаагч оролцож байна. Бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид нийгмийн даатгалын шинэчилсэн хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, сургалтыг иргэд, даатгуулагчид болон аж ахуйн нэгжүүдэд хүргэх юм.