Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх спортын нэгдсэн сургалт 20 жилийн турш зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн баг тамирчид анх удаа нийлбэр дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ.
Тэмцээний төрлүүдээс шатрын төрөлд тус эмнэлгийн эмч Т.Мөнхбат, М.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн бол сагсан бөмбөгийн төрөлд Б.Наранцэнгэл ахлагчтай эмэгтэй баг хүрэл медаль хүртэж, Б.Хаш-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг тавдугаар байр эзэлсэн байна.
Түүнчлэн ширээний теннисний төрөлд Ц.Золжаргал мөнгөн медаль хүртэж, Ц.Батболд дөрөвдүгээр байр эзэлжээ. Волейболын тэмцээнд Н.Уянгаа ахлагчтай эмэгтэй баг тавдугаар байр, М.Мэндбаяр ахлагчтай эрэгтэй баг наймдугаар байрт тус тус шалгарсан байна.