Ховд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас монголчуудын уламжлалт угийн бичиг хөтлөх, ураг удмын түүхээ хадгалан өвлүүлэх ёсыг сэргээн хөгжүүлэх зорилгоор “Шинэлэг арга – Сайн туршлага” уралдааныг зарлалаа.
Энэхүү арга хэмжээ нь иргэд, хүүхэд залуучуудын угийн бичгийн талаарх ойлголт, мэдлэг, хэрэглээг нэмэгдүүлж, гэр бүл, сургууль, соёлын байгууллагуудын хамтын оролцоог хангах зорилготой юм. Түүнчлэн угийн бичгийг өвлүүлэн үлдээхэд шинэлэг арга барил, бүтээлч санаачилга, туршлагыг орон нутагт хэвшүүлэхийг зорьж байна.
Уралдаан 2026 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл албан ёсоор үргэлжлэх ажээ.