Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхим, Гаалийн ерөнхий газрын Сургалтын төв хамтран “Гаалийн эрх зүй ба мэргэжлийн чиг баримжаа” өдөрлөгийг зохион байгуулав. Тус арга хэмжээ нь I–III дамжааны сонсогчдод гаалийн улсын байцаагчийн мэргэжлийн онцлог, албан үүрэг, хариуцлага болон мэргэжлийн өсөлтийн боломжийн талаар мэдлэг олгох зорилготой байв.
Өдөрлөгийг Хууль зүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Ж.Нямдулам нээж, Гаалийн ерөнхий газрын Сургалтын төвийн мэргэжилтнүүд салбарын үйл ажиллагааны чиглэл, тавигдах шаардлагын талаар мэдээлэл хүргэж, суралцагчдын асуултад хариуллаа.
Мөн арга хэмжээний үеэр Монгол Улсад гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан хамтран ажиллагсдад хүндэтгэл үзүүлэв. Энэхүү уулзалт нь оюутнуудын онолын мэдлэгийг практиктай уялдуулах, цаашид “Гааль судлал” мэргэшүүлэх багцыг сонгон суралцахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой боллоо.