Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнийг торголоо
Шүүхийн шийдвэрээр ногдуулсан хүүхдийн тэтгэлгийг найман сарын турш төлөөгүй иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, торгох шийтгэл оногдуулжээ.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээШүүхийн шийдвэрээр ногдуулсан хүүхдийн тэтгэлгийг найман сарын турш төлөөгүй иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, торгох шийтгэл оногдуулжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн Ж.Г-гээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан олгохоор тогтоосон байжээ. Гэвч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр төлөх тэтгэлгийг найман сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоогдсон байна.
Товчхон
Иймд Банкны төлбөр барагдуулах газраас холбогдох зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг прокурорт хянуулан шүүхэд шилжүүлжээ. Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч Ж.Г-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар
Үргэлжлүүлэн унших




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web