

Уншигчдад
Нийтэлсэн огноо, үндсэн эх сурвалж болон нэмэлт материалыг дэлгэрэнгүй хуудаснаас нээж шалгах боломжтой.
Бүх мэдээ →
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас хууль сахиулах салбарын удирдлагын тулгамдсан асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хуралд есөн орны 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, салбарын шинэчлэл, олон улсын туршлагын талаар хэлэлцсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит 2026 оны эрдэм шинжилгээний "Шилдэг грант” олгох зургаа дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдаан "Бизнесийн орчин ба хувийн эрх зүйн шинэтгэл" сэдвийн хүрээнд өрнөж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Бидний санал – Бидний оролцоо” төслийн уралдаанд 23 сумаас 34 төсөл ирснээс шилдэг таван бүтээл шалгарав.

Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний эрдэм шинжилгээний ажилтнаар шалгарсан цагдаагийн хошууч В.Амарсанаа судалгааны ололт, шинэ бүтээлүүдийнхээ талаар танилцууллаа.

Дэлхийн 180 гаруй улсад жил бүр зохион байгуулдаг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян албан ёсоор эхэллээ. Энэ жилийн аяныг Монгол Улс "Хаана ч аюулгүй" нэгдсэн уриан дор 12 дугаар сарын 10-ныг хүртэл өрнүүлж байна.

Хиймэл оюун ухаан ашиглан хүний дуу хоолой, дүрсийг дуурайлган залилах эрсдэл нэмэгдэж байгааг Баянхонгор аймгийн Баянговь сумын ЗДТГ-аас сэрэмжлүүллээ.

Соёл, урлагийн газрын хяналтын улсын байцаагчид Хүүхдийн төв номын сангийн орчинд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлийн үнэлгээ гүйцэтгэлээ. Шалгалтаар барилга байгууламж, цахилгааны аюулгүй байдал болон эрүүл ахуйн нөхцөлтэй танилцсан байна.
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web
Уншигчид
Ил тод байдал
Мэдээ бүрийн ашигласан холбоосыг нийтлэлийн төгсгөлд харуулна.
— Сурталчилгаа —