
Монгол Дагуурын дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн тухай
Монгол Дагуур дархан цаазат газрыг анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд 2019 онд тус газрын Б хэсгийг 102.9 мянган га болгон өргөтгөжээ.
Мэдээний архив
Иргэд, нийтийн үйлчилгээ, хууль, хот суурин болон нийгмийн асуудлын мэдээ.
Нийт 266 мэдээ

Монгол Дагуур дархан цаазат газрыг анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд 2019 онд тус газрын Б хэсгийг 102.9 мянган га болгон өргөтгөжээ.

Монгол Дагуур дархан цаазат газрыг анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд 2019 онд Б хэсгийн талбайг нь өргөтгөжээ. Тус дархан цаазат газар нь А, Б хэсгээс бүрдсэн нийт 190.7 мянган га нутаг дэвсгэртэй байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, цахимжилтын нөхцөл байдалтай танилцан үйлчилгээг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, салбарын үйл ажиллагаа болон цахимжилтын явцтай танилцлаа. Уулзалтаар иргэн, хуулийн этгээдээс төрд байгаа мэдээллийг дахин шаардахгүй байх чиглэлээр санал солилцсон байна.

Бүх нийтээр мод тарих намрын өдрийн хүрээнд Орхон аймгийн хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэд хамтран 184 мянган ширхэг мод тарихаар төлөвлөөд байна. Тус аймагт өнгөрсөн он жилүүдэд тарьсан 5.9 сая модны ургалт 88.9 хувьтай байна.

Хууль сахиулах, дотоод хэргийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, өнгөрсөн хугацааны ажлын тайлангаа хэлэлцэн шинэ удирдлагуудаа сонголоо.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 37 төрийн архивыг хамруулах улсын үзлэгийн төв комисс Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуралдлаа. Үзлэгийг 10 дугаар сарын 12-нд эхлүүлж, нэгдсэн дүнг 12 дугаар сарын 01-ний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөв.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia) болон их сургуулийн нэр, логог хууль бусаар ашигласан цахим залилан, хуурамч хуудсууд гарч байгаа талаар холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэв. Иргэдийг хувийн мэдээллээ хамгаалж, зөвхөн баталгаажсан сувгаас мэдээлэл авахыг анхааруулж байна.

Төв аймгийн сумдын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад цахим систем болон баримт данс бүртгэлийн чиглэлээр хоёр өдрийн сургалт зохион байгууллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний намрын мод тарих нэгдсэн өдрүүдийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарих ажил өрнөлөө. Нийслэлийн хэмжээнд энэ намар 13 байршилд 1.3 сая мод тарихаар төлөвлөөд байна.

Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан «Чанартай үйлчилгээ, шилдэг туршлага» ур чадварын уралдаанд тогооч О.Насанжаргал бүс болон дүүргийн түвшинд гутгаар байр эзэллээ.

УИХ-аас Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан албан хаагчдад зориулсан мэдээлэл олгох сургалт явагдлаа. Сургалтад нийт 20 албан хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан байна.
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web