Хууль сахиулах, дотоод хэргийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2026 оны аравдугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Зөвлөлийн танхимд боллоо. Тус хурал шинэчлэгдсэн 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдсан байна.
Хуралдаанаар зөвлөлийн 2024–2026 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2026–2028 оны бүрэн эрхийн хугацааны удирдлагыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуралд оролцсон гишүүдийн санал хураалтаар зөвлөлийн даргаар академич Ж.Амарсанаа, дэд даргаар шинжлэх ухааны доктор, профессор Р.Баярмагнай, нарийн бичгийн даргаар доктор, дэд профессор Б.Галбадрах нарыг сонгосон байна.