Байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэж байна
Дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг зохион байгуулдаг. Энэхүү аянд Монголын төрийн байгууллагууд нэгдэж, хүчирхийллээс сэргийлэх, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахыг уриалж байна.





