Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан тус сургуулийн “Соёмбот” танхимд боллоо. Хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/210, Их сургуулийн захирлын 2026 оны А/375 дугаар тушаалаар баталсан “Их сургуулийн эрдмийн болон хүндэт цол олгох журам”-ын хүрээнд цол олгох асуудлыг авч хэлэлцсэн байна.
Хянан магадлах комиссын дүгнэлтийг тус комиссын ахлагч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул танилцуулж, нэр дэвшигчдийн баримт бичгийг журамд заасан шалгуурын дагуу хянасан талаар мэдээллээ.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар комиссын дүгнэлтийг хэлэлцээд, нэр дэвшигчид холбогдох болзол, шалгуурыг хангасан тухай шийдвэрийг дэмжсэн байна.